Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.САНДУЙ БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА.

2017-04-18

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй болон холбогдох албаны хүмүүс 2017 оны 04-р сарын 14-ны өдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Ажлын хэсгийхэн Дүүргийн ИТХ-ын ажлын албаны 2017 оны үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд тулгамдаж буй асуудлаар гишүүдтэй уулзаж ярилцлаа. Мөн дүүргийн ГХУСАЗСЗ-ийн өнгөрсөн 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 оны төлөвлөгөөтэй танилцаж санал бодлоо солилцсон юм.Дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга С.Даваасүрэн: Авилгатай тэмцэх олон нийтийн зөвлөл байгуулан ажиллахад шаардагдах санхүүжилтийн мэдээлэл, Цагдаагийн хэлтсийн дарга ГХУСАЗСЗ-ийн гишүүн Т.Төгс: Дүүргийн байр хороолол, гэр хорооллыг бүрэн камержуулах,  Цагдаагийн эрүүлжүүлэх байр буюу түр саатуулах байр орон сууцны нэг давхарт байрлаж үйл ажиллагаа явуулдаг учир нүүлгэн шилжүүлж чанарын шаардлага хангасан шинэ байртай болгох тухай асуудлыг танилцууллаа. НИТХ-ын дарга Ц.Сандуй гаргасан саналуудыг үндэслэн эргэн хариу өгөхөөр шийдвэрлэв. Тэрбээр дүүрэгт ажиллах үеэр ГХУСАЗСЗ-ийн үндсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг хийж  байгаа талаар онцолсон юм.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%