Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

МЭНДЧИЛГЭЭ

2017-06-01

Дүүргийн нийт ард иргэд, Эх орон төрөлх нутгийнхаа баясгалант ирээдүй болсон хүүхэд багачууддаа, Энэрэл хайрын дээд, үлэмжийн төгс төгөлдөр эхчүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй сэхээтэн залуусын санаачилгаар тэртээ 1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй анх үүсэн байгуулагдсан Монголын Хүүхдийн Байгууллага өсвөр үеийн үзэл бодол, хүсэл тэмүүлэл, алдар нэр, авьяас билгийн дуу хоолой, нүүр царай болж өнөөдрийг хүртэл 92 жилийн бахархам түүхийг бүтээжээ. Улаан бүчээрээ гоёж, бүрээ бөмбөрийн дуунаар зэрэгцэн алхаж, бүхий олон багачуудаа дуулж явсан хүүхэд насны баяр, баясгалан олон хүний сэтгэлд аз жаргалтай сайхан дурсамжийг үлдээсэн биз ээ.

Хүүхдийн хүмүүжил төлөвшил, боловсрол, эрүүл мэнд гэр бүлийн анхаарлын төвд байхаас гадна хэнтэй ч хуваалцахгүй хэмжих боломжгүй хайр энэрэл, баяр баясгалан, аз жаргалыг хүүхэд эцэг эхээсээ өдөр бүхэн хүртэх учиртай. Гэр бүл нь хүүхдүүдийн амьдрах өсөж хөгжих, сурч боловсрох хамгийн таатай орчин байх ёстой. Эцэг эх байна гэдэг нь нэр төр, нийгмийн хариуцлага, хүнлэг энэрэнгүйн ухаан хүмүүжил, ёс зүй, зан харилцааны бишрэн хүндэтгэх үлгэр дуурайлал билээ. 

Энэ өдрийг үр хүүхэдтэйгээ ярилцах, тэднийг сонсож ойлгох, гэр бүлийн амьдрах орчин, сурч хүмүүжих нөхцөл нь хүүхдэд хир тааламжтай байгаад анхаарал хандуулж, амьдралдаа зөв хандлагыг бий болгосон өдөр байхыг хүсэн та бүхэндээ уриалж байна.Цэцэг шиг хөөрхөн хүүхдүүддээ, сэтгэлийн наран ээжүүддээ дахин баяр хүргэж, гэр бүл нь аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Хүүхэд бүхэн баяр хөөртэй

Хүн бүхэн аз жаргалтай

Гэр бүл бүхэн элэг бүтэн

Гэр бүлээрээ гэгээлэг

Энх амгалан байх болтугай.

 БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.ДАВААСҮРЭН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%