Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

БАГАНУУР ДҮҮРЭГ "ОЮУНЛАГ-АЗ ЖАРГАЛТАЙ ҮРС" УРИАН ДОР ЭХ ҮРСИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

2017-06-01

Өнөөдөр дэлхийн улс орнууд хүүхдийн баярыг нэгэн зэрэг тэмдэглэн, хүүхэд багачуудыг баярлуулж байгаа бөгөөд манай улс энэхүү баярыг 65 жилийн тэртээгээс тэмдэглэж эхэлсэн түүхтэй билээ. Багануурчууд бид олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Оюунлаг-Аз жаргалтай үрс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын өдөр хүүхдийн оролцооны байгууллагын 600 хүүхдийн төлөөлөл төв зам дагуу алхан тайлбайд хүрэлцэн ирсэнээр баярын нээлт эхэлсэн. Нээлтэнд Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очир ИТХ-ын төлөөлөгчид, байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагууд хүүхдийн баярын арга хэмжээний нээлтэнд хүрэлцэн ирсэн.
Арга хэмжээний үеэр цэцэрлэг сургуулийн хүүхдүүд ая дууны мэндчилгээг өргөн дэвшүүлсэн юм. 2016-2017 оны хичээлийн жилд сурлага, хөдөлмөр, урлаг, спортын амжилт гаргасан хүүхэд багачууд, сурагчдаа алдаршуулан шагнал гардууллаа.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын шагнал, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт үнэмлэх, Засаг даргын жуух, баярын бичгээр , нийт 25 хүүхэд шагнагдсан юм.
Төгсөх 12-р ангийн сурагчдаас сурлагын амжилтаараа тэргүүлэн “ХААН” банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах болзол хангасан “Гүн Галуутай” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Х.Отгонтулга, “Гүн Галуутай” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Үүрцайх нарын ”Батламж”-ийг гардуулан өглөө.
Энэ үеэр хүүхэд багачуудын сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүүхэд, боловсролын салбарын 25-н ажилтанг дүүргийн ИТХ-ын Хүндэт үнэмлэх болон Засаг даргын жуух бичгээр шагнасан.
Нийт багануурын ирээдүй болсон хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%