Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Дэлхийн цусны донорын өдрийг 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна

2017-06-15

Жил бүрийн 06 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны Донорын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 13 дахь жилдээ золгож байна. Энэ өдөр АРИУН ЦУСАА ХАЙРЛАГЧ-АЧТАН ДОНОРУУДДАА гүн хүндэтгэл, чин сэтгэлийн талархалаа дэвшүүлэн, алдаршуулахын зэрэгцээ цусны аюулгүй байдал, хангамж хэрэгцээг сайжруулах, авлагагүй сайн дурын доноруудыг элсүүлэх олон төрлийн арга хэмжээг дэлхий нийтээрээ зохион байгуулдаг. 
Энэ жилийн Цусны Донорын Дэлхийн өдрийг “ТА БУСДЫН ТӨЛӨӨ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?”, “ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ТОГТМОЛ ХУГАЦААНД ЦУСАА БЭЛЭГЛЭЦГЭЭЕ” уриан дор дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүлж байна.

2017 оны 01 дүгээр сард дүүрэгтээ Цусны салбар төвтэй болсноор үйл ажиллагаа тэлж цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж хэрэгцээгээ хангах боломж нөхцөл бүрдээд байгаа юм. Дүүргийн хэмжээнд нийт 230 донор байдаг бөгөөд үүнээс 32 хүндэт донор байдаг байна.
Дэлхийн цусны донорын өдрөөр 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог. Дүүргийн хэмжээнд шинээр Ц.Мөнхжаргал, П.Энхээ нар “Хүндэт донор”-оор шагнагдлаа.

Энэ үеэр Дүүргийн ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр С.Таня, Г. Налгар-Уянга Ц.Мөнхтуяа.Б.Гэрэлтуяа нар, дүүргийн Засаг даргын баярын бичгээр П.Отгонжаргал, Ж.Отгонсүрэн, Р.Алтантөгс, З.Батцэцэг нар шагнагдлаа.

Засаг даргын тамгын газраас зарим “Хүндэт донор”-ууд болон идэвхтэн донор нийт 30 хүнд хүндэтгэл үзүүллээ. 
МУЗН-ийн Энэрэнгүй үйлстэн одонгоор дүүргийн ЭМТөв нь шагнагдсан байна. МУЗН-ийн “Хүндэт тэмдэг”-ээр Д.Туяа, Д.Батбаяр, МУЗН-ийн “Нигүүлсэл” мөнгөн медалиар О.Нийслэл, З.Эрдэнэбат нар шагнагдлаа.
донорын дэлхийн өдрөөр Төр захиргааны удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид цусаа хандивлан иргэдийг цусаа хандивлахыг уриаллаа.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%