Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Наадамчин олны хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор сургалт зохион байгуулна

2017-07-17

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96, Багануур дүүргийн 37 жилийн ойн их баяр наадмыг дүүрэгт 2017 оны 07 дугаар сарын 21, 22-нд тэмдэглэхтэй холбогдуулан зөвшөөрөгдсөн талбайд худалдаа үйлчилгээ явуулах цэгийн байршлын зураглалыг гаргасан. Үүний дагуу  хоол үйлдвэрлэл хуушуурын болон хүнсний худалдаа, барааны худалдаа, тоглоомын нийт 138 зөвшөөрлийг Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс олгохоор төлөвлөөд байна. Наадамчин олны хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран өнөөдөр буюу 2017.07.17-ны 10:00 цагаас Засаг даргын Тамгын газрын 219 тоот хурлын танхимд сургалт зохион байгуулах тул иргэд хөдөлмөрчид та бүхнийг хамрагдахыг уриалж байна.  


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%