Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Зөрчлийн тухай хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгажээ

2017-07-17

Зөрчлийн тухай хууль 2017 оны 07-р сарын 01-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгажээ. Мөн хулгай хийсэн, олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулах юм байна. 

Баривчлах хугацаа 7-30 хоног бол шалган шийдвэрлэх хугацаа 14 хоног байх юм. Одоо мөрдөгдөж буй хуулиудаар 15-16 төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулдаг бол Зөрчлийн тухай хуулиар таван төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулахаар багасгажээ.

Зөрчлийн хамгийн бага торгууль нь 10 мянган төгрөг бол хамгийн дээд торгууль 100 сая төгрөг /Банкны тухай хууль зөрчсөн тохиолдолд/ байна. Торгуулийн хэмжээг нэгжээр тогтоосон гэнэ. Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэх аж. 

Зөрчлийн тухайн хуульд туссан амьдралд шууд хэрэглэгдэх, иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг инфографикаар хүргэж байна.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%