Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Үйлдвэрлэл үйлчилгээ хот байгуулалтын бодлогын хороо хуралдлаа

2017-07-18

Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой найдвартай ажиллагаа болон, төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор 700мб хүчин чадалтай “Багануур дулааны цахилгаан станц” шинээр баригдах болсон.

Үүний дагуу өнөөдөр  дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Үйлдвэрлэл үйлчилгээ хот байгуулалтын бодлогын хороо хуралдлаа. Багануур дулааны цахилгаан станцын хэрэглээний усны шугамыг тавих газрын асуудлыг бодлогын хороогоор авч хэлэлцэн, оруулж ирсэн шийдвэрийг дахин  боловсруулах  үүрэг даалгаврыг өгч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлүүлэхээр болов.

Мөн дүүргийн Газрын албанаас гудамж талбайг шинээр нэршил бий болгох, хаягжуулах ажлыг зохион байгуулж, хэлэлцсэн асуудал  дэмжигдэн, Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар шийдвэрлэв.       





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%