Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

3-р хорооны Иргэдийн нийтийн хурал боллоо

2017-08-09

Багануур дүүргийн 3-р хорооны Иргэдийн нийтийн хурлыг 2017 оны 08-р сарын 09-ний өдөр Засаг даргын Тамгын газрын 219 тоот хурлын танхимд 15:00 цагт хуралдлаа. Хуралд 3 хорооны харьяалалтай 105 иргэн оролцсон. Хурлаар хорооны Засаг дарга, “Биваангирд” Өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн хагас жилийн ажлын тайлантай танилцаж хэлэлцлээ. Мөн  Дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд хагас жилд хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл, Цагдаагийн хэсгийн байцгаагч Н.Гулбану шинээр хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуулийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэж ажиллалаа. Иргэдийн нийтийн хуралд иргэд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй солилцож хийж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа ажлуудыг дурдсан юм. Үүнд:
-       Сууц өмчлөгчдийн холбооны ажлыг чанаржуулах
-       Байрны гадна талбайг камержуулах
-       Байрны пасад болон дээврийн засварыг хийх зэрэг саналуудыг гаргасан юм. 
Хуралд гаргасан саналуудыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Иргэний оролцооны хэлтсээс, ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Төлөөлөгчдийн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлж өгөх тал дээр анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%