Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурал боллоо

2017-08-09

Багануур дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурал 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 14:00 цагт хорооны хурлын танхимд хуралдлаа.  Хуралд Дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжиннямдүүргийн Засаг даргын орлогч Т.ОтгонболдЦагдаагийн хэлтсийн дэслэгч Г.Батболд, Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Олзвой, ИНХ-ын Тэргүүлэгчид, тус хорооны 67 иргэн хамрагдлаа. Хурлаар хорооны Засаг дарга, ИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнх-Учрал 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Мөн дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд Нийслэлийн хөрөнгө оруулалтОрон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын талаар иргэдэд мэдээлэл хийлээ. Цагдаагийн хэлтсийн Дэслэгч Г.Батболд 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн, Зөрчилийн тухай хуулийн талаар мэдээлэл хийж танилцууллаа.

Иргэдийн нийтийн хуралд иргэдээс: Ус ихээр тогтдог гудамж талбайг засварлуулах,  камержуулахтог цахилгааны асуудалтай айл өрхийн монтажны асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг саналууд гарсан. Иргэдийн гаргасан санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлахаа хорооны Засаг дарга илэрхийллээ.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%