Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур дүүргийн 4-р хорооны Иргэдийн нийтийн хурал боллоо

2017-08-09

Монгол улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн   17-р зүйлийн 17.1.4  23 дахь хэсгийг үндэслэн хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан.

Хурлаар Иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагт ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд хуралдуулахаар товлосны дагуу Нийслэл дүүргийн Тэргүүний 4 дүгээр  хорооны Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

Хуралд ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Балжинням, Засаг даргын орлогч Т.Отгонболд, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Нарлагмаа, ИТХ-ын Төлөөлөгчид болон ИНХ-ын дарга Тэргүүлэгчид, тус хорооны 101 иргэн оролцлоо.

Хорооны Засаг дарга Ж.Мөнхцэцэг 2017 оны хагас жилд хийсэн ажлын тайлан, хорооны цагдаагийн хэсэг, Энх-Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн хийж хэрэгжүүлсэн ажлын талаар иргэдэд танилцууллаа.

Мөн дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд Улс Нийслэл орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар, Цагдаагийн хэлтсийн ахмад Т.Мөнх шинээр хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.













ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%