Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ИРЭХ ЖИЛ ХЭЛМЭГДЭГСДЭД ЗОРИУЛЖ ХӨШӨӨ БОСГОНО

2017-09-11

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 09-р сарын 10-нд болдог уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 9 дүгээр сар 11-ний өдөр хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг Гүндү Ёндон равжаалин хийд дээр зохион байгууллаа. Багануур дүүргийн хэмжээнд 70 орчим хэлмэгдэгсдийн үр хүүхэд ач зээ бүртгэлтэй байна. Энэ жилийн онцлог нь Гүндү Ёндон равжаалин хийдэд буян номыг хурж хэлмэгдэгсдэд зориулан хөшөө босгохоор болж шавийг тавьлаа. Хөшөөнд зориулж ОНЦАР ИШЭЙ ЛИН хийдийн зүгээс 108 мянган төгрөг, ИТХ-ын ажлын албанаас 130 мянган төгрөгийг хандивлалаа. Хүрэлцэн ирсэн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд уламжлалын дагуу Багануур дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ.  









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%