Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

7 Байрны дээврийн засварын ажил эхэллээ.

2017-10-10

Багануур дүүргийн 1-р хорооны 7 дугаар байрны оршин суугчдаас дээврээс ус гоожиж  айл өрх цахилгаангүй болсон, ус их хэмжээгээр алдсанаас үүдэн гал гарсан зэрэг гомдол ирүүлсний дагуу ИТХ-ын Төлөөлөгч, Үйлдвэрлэл үйлчилгээ хот байгуулалтын бодлогын хорооны дарга Б.Тайванболдоор ахлуулсан ажлын хэсэг 7-р байрны иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг сонссон. Үүний дагуу Үйлдвэрлэл үйлчилгээ хот байгуулалтын бодлогын хорооны хурлаар асуудлыг хэлэлцүүлэн дээврийн засварын ажилд шаардлагатай хөрөнгийг Багануур дүүргийн Засаг даргад уламжлан Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас 50 сая төгрөг шийдвэрлүүлсэн. Дээрх ажлыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан  2017 оны 10-дугаар сарын 10 буюу өнөөдөр дээврийн засварын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлыг “ЗУУНЫ СОД ХИЙЦ” ХХК 10-р сард багтаан хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.





 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%