Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ногоон гэрэл цагаан шугам тэмцээн боллоо

2017-10-25

Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасаг хамтран жил бүр уламжлал болгон сурагчдын дунд зохион байгуулдаг "Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд 3 сургуулийн 36 сурагчид оролцож, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ ахиуллаа.
Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг олгох, болзошгүй аюул ослоос сэргийлэх, зөв дадал хэвшлийг олгох зорилгоор зохион байгуулдаг уг тэмцээний нээлтийг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Балжинням нээж үг хэлсэн.
Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар оролцогч хүүхэд бүр замын хөдөлгөөний тухай мэдлэг мэдээлэлтэй болж цаашид замын хөдөлгөөнд оролцохдоо дагаж мөрдөх төдийгүй болзошгүй эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Ногоон гэрэл цагаан шугам тэмцээний 1 дүгээр байранд Боловсрол цогцолбор сургуулийн баг хамт олон эзлэн алтан медаль өргөмжлөл мөнгөн шагнал цомын эзэн боллоо.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%