Шийдвэр гаргах түвшинд хүүхдийн санал санаачилга, дуу хоолойг хүргэх, тэдний ирээдүйн итгэл үнэмшлийг бэхжүүлэх, суралцах идэвх сонирхлыг өрнүүлэх зорилгоор Энэ ажлын хүрээнд “БИ ИРЭЭДҮЙД ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА БОЛНО” үйл ажиллагаа 08:30-12:30 цагийн хооронд зохион байгуулагдаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын үүрэгт ажлыг БЦС-ийн 10-4 ангийн сурагч Э.Мөнхболор, Засаг даргын үүрэгт ажлыг Боловсрол цогцолбор сургуулийн 12-1 ангийн сурагч Т.Төртулга, нар сонгогдон Засаг дарга болон хурлын даргатай хамтран гүйцэтгэлээ.



