Багануур дүүргийн тамирчид дэлхийн аварга боллоо
ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан WRPF-2017 Powerlifting төрлийн Дэлхийн аваргын тэмцээнээс Багануур дүүргийн тамирчин Б.Батболд эрэгтэй 75 кг жингийн төрөлд алтан медаль, З.Сарантуяа эмэгтэй 67.5 кг жингийн төрөлд хүрэл медаль хүртэж түүхэн амжилт гаргалаа. Улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан үйл явдалд нь баяр хүргэж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Даваасүрэн хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэн ИТХ-ын Хүндэт Өргөмжлөлөөр шагналаа.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5544