Үүний дагуу Үйлдвэрлэл үйлчилгээ хот байгуулалтын бодлогын хорооны хурлаар асуудлыг хэлэлцүүлэн дээврийн засварын ажилд шаардлагатай хөрөнгийг Багануур дүүргийн Засаг даргад уламжлан Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас 50 сая төгрөг шийдвэрлүүлсэн.
Дээрх ажлыг 2017 оны 10-дугаар сарын 10 эхлүүлж 10-р сарын 30-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр ажлыг дуусгасан байна. Уг ажлыг “ЗУУНЫ СОД ХИЙЦ” ХХК гүйцэтгэж НХОГ-аас ажлын хэсэг өнөөдөр буюу 11-р сарын 07-ны өдөр ирж бүрэн хүлээж авахаар болсон байна.



