Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Пауэрлифтингийн дэлхийн аваргад багануур дүүргийн баг тамирчид амжилттай оролцлоо

2017-11-08

Оросын холбооны улсын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан WRPF-2017 Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан IPF-2017 азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Багануур дүүргийн тамирчид амжилттай оролцож Улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан сайхан үйл явдал тохиосон. IPF-2017 тэмцээнд Багануур дүүргээс Д.Отгонбаатар Азийн аваргын алтан медаль, WRPF-2017 тэмцээнд Багануур дүүргийн тамирчин Б.Батболд алтан медаль, З.Сарантуяа хүрэл медаль, Б.Мөнхбаатар дэлхийн аваргын хүрэл медаль, Дэлхийн цомын аваргын алтан медаль авсан байна. Үүний дагуу Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн өнөөдөр Б.Мөнхбаатар болон Д.Отгонбаатар нарт хүндэтгэл үзүүлэн хүлээн авч ИТХ-ын Хүндэт Өргөмжлөлөөр шагналаа.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%