Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Монгол ардын намын бүлэг хуралдлаа

2017-11-16

Дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлэг 2017 оны 11 дүгээр сар 16-ны өдөр ЗДТГ-ын 202 тоот хурлын танхимд хуралдлаа. Хурлаар “БАГАНУУР ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас “Багануур-Эко хот” төслийн талаар танилцуулсан. Үүнд байгаль орчинд халгүй, өндөр технологид суурилсан экспортын болон импортыг орлох, нүүрсийг шингэрүүлж түлш гаргах, гялгар уут хэргэлэхгүй байх, үүгээр хүнсний аюулгүй байдлыг тогтоох, дүүргийн хог хаягдлыг ашиглах тухай мэдлэгийг өгөх сургалтын хөтөлбөр гаргаж бага ангиас нь суралцах тогтолцоог бий болгох зэрэг олон ач тустай асуудал байгааг танилцууллаа. Төслийг үе шаттай төлөвлөгөөтэй хэрэгжүүлснээр 10 жилийн дараа гэхэд Багануур дүүрэг Монгол улсад анхны үлгэр дуурайлал “Эко-хот” болно хэмээн үзэж байгаа юм. Дараагийн хэлэлцэгдсэн асуудлаар 2017 оны 11-р сарын 14-ний өдөр УИХ-ын чуулганы  хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хэлэлцэн баталсан. Үүнтэй холбоотой Багануур дүүргийн Боловсролын байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг сонсож, эрэмбэ дараалал гарган их засварын ажилд хэдэн төгрөг шаардлагатай байгааг судлаж үзэн БСШУЯ-д уламжлахаар болсон. Мөн Багануур дүүргийн Өргөө соёлын төв, Усан спорт боулингийн төвийн засварт шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлүүлж өгүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Багануур-Ус ОНӨААТҮГ-аас “Дэд бүтэц Ухаалаг шийдэл” төслийг танилцууллаа. Агаарын бохирдол, галын аюулгүй байдал, газар тариалан, эрүүл мэнд гээд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх шилдэг технологийг танилцуулан өнөөдрийн хурал өндөрлөлөө.

 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%