Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Д.Нацагдорж мэндэлсний 111 жилийн ой тохиож байна

2017-11-17

Өнөөдөр их зохиолч төр нийгмийн зүтгэлтэн соён гэгээрүүлэгч Д.Нацагдорж мэндэлсний 111 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дүүргийн Төр захиргааны байгууллагын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хөшөөнд цэцэг өргөлөө. Өнөөдрийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга С.Даваасүрэн Засаг даргын Орлогч Т.Отгонболд ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням ЗДТГ-ын дарга П.Баттүшиг нар болон ИТХ-ын Тэргүүлэгчид, байгууллагуудын дарга удирдлагууд, зохиолчид оролцсон юм. Дашдоржийн Нацагдорж нь1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутайд төржээ.
1921 оны хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд улам идэвхтэй байж, 1924 онд 18 настайдаа Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтанд оролцжээ.
ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай танилцсан төдийгүй өөрийн түүхээ ч сайн мэддэг тухайн цагийнхаа шилдэг сэхээтний нэг, төр нийгмийн зүтгэлтэн байлаа.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.
Мөн оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт зохиолуудыг орос, герман хэлнээс уйгагүй анх орчуулж улс эх орны соёл гэгээрэлд үнэтэй хувь нэмэрээ оруулсан нэгэн юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%