Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VIII хурал хуралдлаа.

2017-11-27

Өнөөдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VIII хурал ЗДТГ-ын 202 тоот хурлын танхимд боллоо. Хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцэв. Усан спорт Боулингийн төвийн үнийн тарифыг шинэчлэн батлах тухай хэлэлцэж, үнийн тарифыг дахин боловсруулж оруулж ирэхийг Усан спорт боулингийн төвийн дарга Б.Олонтүмэнд үүрэг болгов. Дараагийн хэлэлцсэн асуудал Багануур дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Оюунлаг хүүхэд” хөтөлбөрийн төслийг танилцууллаа. Оюунлаг төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр Эцэг эх, багш, сурагчдын хамтын ажиллагааг сайжруулан хүүхдийн хөгжил нийгмийн оролцоог нэмэгдүүлж эрүүл амьдралын зөв дадалтай өв тэгш хүмүүжилтэй, үндэсний уламжлалт соёл, ёс заншлаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд гол зорилго оршиж байгааг дурдсан юм. Оюунлаг төсөл хөтөлбөрийг Төлөөлөгчдийн хурлаар баталж 2018 оноос эхлэн тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр боллоо.   


 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%