Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль, хэрэгжилтийн талаарх мэдээлэл, ГХУС ажилд иргэн аж ахуй нэгж байгууллага хувь хүмүүсийн оролцоо тэдний эрх үүргийн талаар танилцуулж, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар харилцан мэдээлэл солилцон 2018 оны төлөвлөгөөнд тусгах саналыг иргэдээс авч ажилласан юм. Уулзалтад Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга ГХУСАЗСЗ-ийн дарга С.Даваасүрэн, Засаг даргын орлогч Т.Отгонболд Дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор зөвлөлийн гишүүн Д.Пүрэвжав, Цагдаагий хэлтсийн дарга хурандаа зөвлөлийн гишүүн Т.Төгс болон аж ахуй нэгж байгууллагын дарга удирдлагууд иргэд оролцлоо.
2017 онд ГХУСАЗСЗ-өөс Замын Цагдаагийн тасагт, урьдчилан сэргийлэх чиглэлээр ашиглах авеко маркийн авто машиныг засварлан тохижуулах зардалд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, авто машин ашиглалтад орсноор хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох, Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн “өнгө үзэмж” “техникийн бүрэн бүтэн байдал” “Тусгай дуут гэрэл дохио” “Ачааны авто машин ачаа тээвэр” “Хурд ” “тээврийн хэрэгсэл жолоодох” зэрэг ажил арга хэмжээ зохион байгуулсан. Дүүргийн алслагдсан замд тодорхой цаг маршрутад 30 удаагийн ажил арга хэмжээг зохион байгуулснаар 2017 оны байдлаар өмнөх онуудтай харьцуулахад зам тээврийн хэрэг, осол зөрчил буурсан үзүүлэлттэй байна. Иргэд, оршин суугчдыг амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, үүднээс 3-р хорооны нутаг дэвсгэр мянганы замын уулзвараас “Хар хорин” ХХК хүртэлх авто замын дагуух гэрэлтүүлгийг 80 толгойг солин “Авто жим” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөөд байна. Мөн тавдугаар хорооны Иргэдийн нийтийн хурлаас гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс, мянганы замын уулзвараас Хар хорин плаза хүртэлх гэрэлтүүлгийн хуучин толгойг, 5-р хорооны авто зам дагуух гэрэлтүүлэг, Багануур өндөрлөгт байрлах хөшөөний гэрэлтүүлэгт тус тус ашиглан гэрэлтүүлэгтэй болгон 2017 онд үр бүтээлтэй ажилласан байна.

