Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Багануур дүүргийн Авилгатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөл хамтран сургалт зохион байгууллаа

2018-01-15

Авилгатай тэмцэх газраас яам, агентлаг, нийслэл, дүүрэг, хууль хяналтын байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа юм. Тэгвэл 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Багануур дүүргийн Авилгатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөл хамтран Авилгын тухай хууль, бусад холбогдох хууль, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн гаргах талаар Багануур дүүргийн аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад сургалт зохион байгууллаа. Сургалтад Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг Авилгатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн Ө.Гончиг, Шилэн дансны тухай хуулийн талаар товч мэдээллийг зөвлөлийн гишүүн Г.Гантуяа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүний анхаарах асуудлын талаар зөвлөлийн гишүүн У.Эрдэнэтулга, Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын талаар мэдүүлэг хэрхэн гаргах талаар ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гансэлэм нар тус тус танилцууллаа.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%