Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас Багануур дүүрэгт 3 удаагийн хяналт шалгалтыг хийлээ

2018-01-23

Нийслэлийн хэмжээнд шатахууны үнийн өсөлт, хомстол ихээр бий болсонтой холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас “Петровис” “Магнай трейд” “Шунхлай” “Сод монгол” “Тэс петролум” компаниудад зөрчил хянан шалгах тухай хуулиар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Багануур дүүргийн хувьд 3 удаагийн давтамжтай буюу 1 дүгээр сарын 07, 15, 22-ний өдрүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалт хийх хугацаанд АИ95 1810-2040 буюу 230 төгрөгөөр, АИ92 1630-1690 буюу 60 төгрөгөөр, Д/түлш 1710-1875 буюу 165 төгрөгөөр тус тус нэмэгдэж АИ80 бензин хэвийн үнээр зарагдаж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, хэрэглэгчийн тухай хууль, өрсөлдөөний тухай хуулийн дагуу зөрчил үүсгэн шалгаж, засгийн газраас гаргасан шийдвэрлэлтийн дараагаар тодорхой мэдээлэл өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%