1. Иргэдийн Нийтийн Хурлын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулах
2. Хорооны Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх
3. Хорооны цагдаагийн хэсгийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулах
4. Хорооны “Энэрэлт өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулах
5. “Шинэ элч”, “Сод хөгжил” сууц өмчлөгч холбоодын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулах асуудлуудыг хэлэлцлээ.
Дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцээд санал хураахад хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар буюу 95,5%-ийн саналаар хороон Засаг даргын 2017 оны ажлыг “Бүрэн хангалттай гэж дүгнэлээ.
Хуралд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Тайванболд, Я.Отгонбаатар, Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Д.Хурцаа, Б.Тулга нар оролцов.
Иргэд Иргэдийн Нийтийн Хурал, хорооны Засаг даргын ажлын албанд хийж буй ажилд нь сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж Иргэдийн Нийтийн Хуралтай хамтран ажиллахаа хэлж байлаа.
Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир иргэдийн асуултанд хариулж 2018 онд орон нутгийн хөгжлийн сангаас хороонд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгөв.


