Хуралдаанаар хэлэлцсэн асуудал.
1. Хорооны Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх
2. Хорооны цагдаагийн хэсгийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
3. Хорооны “Биваангирд” өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
4. "Тавлаг-Өргөө", “Маргад-Өргөө”, "Уурхайчин" сууц өмчлөгч холбоодын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл
Хорооны Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцээд санал хураахад хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар буюу 100%-ийн саналаар хорооны Засаг дарга Б.Бямбацэцэгийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг “Бүрэн хангалттай” гэж дүгнэлээ.
Хуралд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Дүүргийн засаг даргын орлогч Т.Отгонболд, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, ИТХ-ын Төлөөлөгч Ж.Энхбат, Б.Буянхишиг, О.Батмөнх, ДБҮҮХ-ийн дарга Б.Эрдэнэчимэг, ИТХ-ын ажлын алба болон хорооны 170 иргэн ирж оролцов.
Мөн 2018 онд хорооны Засаг даргын хийж хэрэгжүүлэх ажилд иргэдийн тулгамдаж байгаа асуудлуудыг тусган авч хэрэгжүүлэх, хурлаар гаргасан санал хүсэлтүүдийг жилийн ажлын төлөвлөгөөнд тусган оруулахаар боллоо.



