Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

дөрөвдүгээр хорооны иргэдийн нийтийн хурал боллоо

2018-02-11

Нийслэл дүүргийн тэргүүний 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Иргэдийн Нийтийн Хурлыг хийх тов зарлагдаж 02 дугаар сарын 09-ны өдөр тус хорооны хурлын танхимд 14:00 цагт хуралдлаа. Хурлаар: 
1. Хорооны Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх 
2. Хорооны цагдаагийн хэсгийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулах. 
3. Хорооны “Энх өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулах. 
Хуралд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, хорооны засаг дарга Ж.Мөнхцэцэг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Мөнхсайхан, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Иргэдийн нийтийн хурлын дарга. Г.Бат-эрдэнэ, Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Ц.Нямцэрэн, Ю.Баян-Очир нар оролцов. 
Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир иргэдийн асуултад хариулж “Байдлаг” хэсгийн гэр цэцэрлэгийг байшинтай болгох тал дээр шат дараалсан арга хэмжээг авна. Өрхийн эмнэлгийн автомашины хувьд боломж гарвал шийдвэрлэнэ” гэлээ. 
Нийслэл дүүргийн тэргүүний 4 дүгээр хорооны Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцээд санал хураахад хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар буюу хороон Засаг даргын 2017 оны ажлыг “Бүрэн хангалттай" гэж дүгнэлээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%