Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

тавдугаар хорооны иргэдийн нийтийн хурал боллоо

2018-02-11

Багануур дүүргийн Тавдугаар хорооны Иргэдийн нийтийн хурал 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр хорооны хурлын танхимд хуралдлаа.
Хуралд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, 5 дугаар хорооны Засаг дарга Б.Мөнх-Учрал, ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батнасан, А.Өсөхжаргал, Төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, ИНХ-ын дарга Д.Олзвой, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон хорооны136 иргэн хамрагдаж оролцов. 
Хурлаар хорооны Засаг дарга, Цагдаагийн хэлтэс, Өрхийн эмнэлгийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсож, хорооны Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажилд бүрэн хангалттай гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгч ажиллалаа. Мөн 2018 онд хорооны Засаг даргын хийж хэрэгжүүлэх ажилд иргэдийн тулгамдаж байгаа асуудлуудыг тусган авч хэрэгжүүлэх, хурлаар гаргасан санал хүсэлтүүдийг жилийн ажлын төлөвлөгөөнд тусган оруулах шийдвэрүүд гарч хурал амжилттай өндөрлөлөө.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%