Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Байгаль орчин ба агаарын бохирдлын талаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа

2018-02-13

Багануурын нүүрсний уурхайн бүс нутагт хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, сөрөг нөлөөллийг бууруулах төлөвлөгөө тайлан байгаль орчин хяналт шинжилгээний төлөвлөгөө тайлангийн асуудлаар ерөнхий хяналтыг сонсголыг Багануур дүүрэгт анх удаа зохион байгууллаа. Сонсголыг  Дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс зохион байгуулж Байгаль орчин хөдөө аж ахуйн бодлогын хорооны дарга О.Мөнхсайхан удирдан явууллаа. Сонсголд Багануур ХК, Засаг даргын тамгын газар, Багануур дүүргийн Иргэний нийгмийн байгууллагууд, Эмэгтэйчүүдийн ТББ-ын сүлжээний төлөөлөл, иргэд оролцлоо. Нийтийн сонсголын хуулийн дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд Эмэгтэйчүүдийн ТББ-аас хүсэлт гаргаж ийнхүү ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. 

Уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндэд тоос тоосонцорийн хэмжээ цацраг идэвхт бодисын нөлөөгөөр зүрх судас, цус өтгөрөх, артерийн даралт ихсэх, судасны хатуурал үүсэх, эдгээрээс үүдэлтэй зүрх судасны өвчлөл ихсэх тохиолдол гардаг байна. Сонсгол зохион байгуулах гол зорилго нь Орон нутгийн иргэдийг чадавхжуулах мэдээллийг ил тод нээлттэй болгох байгаль орчин нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажлын талаар иргэдэд мэдээлэл өгөх тэдний санаа бодлыг сонсох зорилготой юм. 







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%