Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Эх орончдын өдрийг тохиолдуулан Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

2018-03-05

Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд,  их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Их жанжин Д.Сүхбаатар “Өөрийн тусгаар тогтносон улс орноо батлан хамгаалж ард түмнийхээ энх амгалан байдлыг үүрд мандуулахын тулд манай бүхий л ажил зориулагдах болно” хэмээн хэлж байсан түүхтэй. Цэцэг өргөх ёслолын дараагаар соёлын ордонд баярын хурлыг зохион байгууллаа.

Эх орон ард түмнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж, энх цагийн бүтээн байгуулалтад амь бие хайргүй зүтгэж явсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Л.Цэрэнлхам, Р.Жигжиджав, Д.Чойжил, С.Намхай нарт дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд Төлөөлөгчид хүндэтгэл үзүүллээ.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%