Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс Төлөөлөгчийн манлайлал сургалтыг зохион байгууллаа

2018-03-13

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид, Хурлын ажлын албаны хамт олонд “Манлайлал” сэдвээр хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалт 2018 оны 3 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд үргэлжлэв. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Хувь хүний манлайлал, Стратегийн манлайлал, Улс төрийн манлайлал, Иргэдийг манлайлах, гэсэн манлайллын 4 сэдвийн хүрээнд мэдлэг ур чадваруудыг олголоо.
Энэхүү 2 өдрийн 20 академик цагийн сургалтыг Их Британи улсын Нутгийн Удирдлагын холбооны Манлайллын сургагч багш Мэри Дэвисийн боловсруулсан хөтөлбөр бөгөөд төлөөлөгчдийн улс төрийн манлайлах чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм. 
Барууны орнуудын орчин үеийн онол арга, зүй дээр суурилан боловсруулагдсан энэхүү хөтөлбөрийг Удирдлагын академийн болон НҮБ-ын сургагч багш нар хамтран Монгол хүний сэтгэлгээний болон нийгмийн хөгжлийн онцлогод нийцүүлэн буулгасан байна. 
Сургалтын дараа Төлөөлөгчид сургалтын 2 өдөрт сурсан зүйлээ дүгнэн ярилцаж "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн талаас сургалтад идэвхтэй оролцсон Төлөөлөгчдөд баяр хүргэж “СЕРТИФИКАТ” гардуулан өгсөн юм.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%