Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА.

2018-03-17

МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулж байгаа. Үүний дагуу 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн иргэдтэй Соёлын ордонд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Багануур дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон иргэд оролцсон.

Дүүргийн иргэдээс дараах санал хүсэлт гарлаа. Тухайлбал: Төрийн шагнал нүдээ олж эзэндээ очдог байх, МУ-ын хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, иргэдийг хямд үнээр орон сууцтай болгох, оффшорчдын эсрэг тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг бусад санал хүсэлт гарсан.

“Иргэдтэй хийх уулзалтад хүрэлцэн ирсэн Багануурчууддаа талархаж байна. Иргэдтэй уулзах уулзалт үр дүнд хүрч байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр тодорхой ажлууд хийгдэж байна. Иргэдээс гарсан саналыг нэгтгэн УИХ-ын хаврын чуулганд өргөн барина” хэмээн МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр хэллээ.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%