Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Дэлхийн Эмч нарын баярын өдөр тохиож байна

2018-03-29

                 Дэлхийн олон улсын эмч нарын баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв баярын хурлыг ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд зохион байгууллаа. Үйл ажиллагааны үеэр Эрүүл мэндийн салбартаа хамт олноо манлайлан ажилласан албан хаагчдаа шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Баярын хуралд НИТХ-ын Төлөөлөгч Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Засаг даргын Орлогч Т.Отгонболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Балжинням болон ЭМТөвийн дарга удирдлагууд албан хаагчид оролцов.
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр:
Эрүүл мэндийн төвийн Эмэгтэйчүүдийн их эмч Л.Солонго
Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн их эмч С.Энхцэцэг
“ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-ээр:
Биваангирд ӨЭМТ-ийн дарга Д.Цэрэндолгор
Биваангирд ӨЭМТ-ийн эмч О.Амаржаргал
Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч О.Алтантөгс
Эрүүл мэндийн төвийн Мэдээгүйжүүлэгч эрчимт эмчилгээний эмч Г.Азбаяр

Дүүргийн Засаг даргын “ЖУУХ” бичгээр:
Эрүүл мэндийн төвийн Дотрын тасгийн их эмч Ч.Уранбилэг
Эрүүл мэндийн төвийн Дүрс оношлогооны эмч Б.Төгсжаргал
Эрүүл мэндийн төвийн Төрөх тасгийн их эмч Л.Дэлгэрцэцэг
Эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн тасгийн их эмч Г.Мөнхболд
Засаг даргын “БАЯРЫН БИЧИГ”-ээр
Эрүүл мэндийн төвийн Нярайн их эмч Г.Солонго
Эрүүл мэндийн төвийн Хавдрын их эмч А.Жаргалмаа нар тус тус шагнагдлаа. Шагнал авсан нийт эмч нартаа болон дүүргийн Эрүүл мэндийн салбарын хамт олонд баярын мэнд хүргэе.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%