Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур Багахангай Налайх дүүргийн "замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамдаа"-2018 зөвлөгөөн боллоо

2018-04-09

Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн тасагтай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөнийг Налайх дүүрэгт зохион байгуулаа.
Зөвлөгөөнд Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Даваасүрэн, Багануур дүүргийн Засаг даргын Орлогч Т.Отгонболд, ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батнасан, А.Өсөхжаргал ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Балжинням болон холбогдох албаны 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Багануур дүүрэг тус үйл ажиллагаанд оролцсон. Нийслэлээс Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Мөнх-Оргил Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж, Замын цагдаагийн албаны захиргаа удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар, Замын цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, Налайх дүүргээс ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Нэргүй, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Х.Цогцэцэг, болон гурван Дүүргийн Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зөвлөгөөн эхэллээ.
Зөвлөгөөнөөр Замын Цагдаагийн газраас бэлтгэн хүргэсэн 3 дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай танилцуулга явж дараагаар Багануур, Налайх, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга нар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайланг танилцуулж 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг зочид төлөөлөгчдөд хүргэж туршлага солилцсон юм. 
Мөн “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан илтгэл тавьсан. Илтгэлийн үеэр Нийслэлийн 3 дүүргийн ГХУСАЗСЗ-нь Замын Цагдаагийн тасаг хамтарч Иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлд онцгой анхаарах шаардлагатайг илэрхийлж байсан юм. 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах зорилгоор гаргасан зөвлөмжийн төслийг хэлэлцэн баталж, зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусган төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн Замын цагдаагийн газраас цаашид тус зөвлөгөөнийг Монгол улсын 21 аймаг үлдсэн 6 дүүрэгтээ хэрэгжүүлэх,ингэснээр зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд ахиц гарна гэдгийг илэрхийлж байлаа.









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%