Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ХЭЛТСЭЭС КОФЕ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-04-23

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсээс хороодын Иргэдийн Нийтийн хурлын дарга, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, иргэний танхимын мэргэжилтэн зэрэг 53 албан хаагчийг хамруулсан кофе уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар Төрийн болон Төрийн бус байгууллага, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Хороодын Засаг дарга нарын хамтын ажиллагааг сайжруулж цаашид хамтран ажиллах уялдаа холбоог бий болгох зорилготой юм.  

Энэхүү үйл ажиллагаанд иргэний оролцооны хэлтсийн 2 дугаар улиралд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Нарлагмаа танилцуулж Иргэдийн оролцоо 2 төслийн зөвлөх А.Түвшинтулга, ШУТИС-ийн доктор Д.БасандоржДЗОУБ Багануур ОНХ А.Хишигжаргал нар дүүрэгт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийлээ.

Мөн Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нар 2 дугаар улиралд хийх ажлын төлөвлөгөө танилцуулж хамтран ажиллах талаар санал хүсэлт, шинээр тусгах ажлын талаар хэлэлцэж уулзалт өндөрлөлөө.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%