Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур дүүргийн тогооч нарын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2018-04-24

Монгол улсад Нийтийн хоолны салбарын үүсч хөгжсөний 97 жил, дүүргийн нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 40 жилийн ойг тохиолдуулан “Тогооч нарын ур чадварын тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Сургууль, цэцэрлэг, хүүхдийн хоолны төрөлд 8 тогооч , ресторан, кафены хоолны төрөлд 13 тогооч, шилдэг багийн төрөлд 5 багийн нийт 39 тогооч өрсөлдлөө.
Үүнээс сургууль, цэцэрлэг, хүүхдийн хоолны төрөлд тусгай байранд 132 дугаар цэцэрлэгийн тогооч Д.Энхбаясгалан, гутгаар байранд 139 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Баянжаргал, дэд байранд Эрүүл мэндийн төвийн тогооч Б.Нарантуяа, тэргүүн байранд 142 дугаар цэцэрлэгийн тогооч Л.Эрдэнэчимэг, Ресторан, кафены хоолны төрөлд тусгай байранд Наран рестораны тогооч Н.Барс-Очир, гутгаар байранд Эрүүл мэндийн нэгдлийн тогооч Ж.Мягмарзаяа, дэд байранд “Багануур сувилал” ХХК-ийн тогооч А.Дэлгэрэх, тэргүүн байранд “Багануур сувилал” ХХК-ийн тогооч Б.Ариунаа, Шилдэг багийн төрөлд гутгаар байранд “Багануур сувилал” ХХК-ийн 1-р баг, дэд байранд “Бөмбөөлэй” ресторан, Кристалл рестораны хамтарсан баг, тэргүүн байранд Автодрем ХХК буюу Наран рестораны баг тус тус шалгарлаа.
Ерөнхий шүүгчээр Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн мэргэжил сургалтын төвийн багш, монголын тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал магистр Г.Цэцэнбаяр, МУ-ын мастер тогооч, Монголын мастер тогоочдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ОУ-ийн тэмцээний шүүгч, ОУ-ын тогооч нарын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт С.Гантөмөр, Романс рестораны ерөнхий тогооч, МУ-ийн мастер тогооч Н.Амгаланболд, хяналтын шүүгчээр Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн багш, Монголын үйлчилгээний холбооны гүйцэтгэх захирал Д.Мөнхнасан нар шүүн явууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар МУ-ийн мастер тогооч Г.Пагмадулам, гишүүдээр тогооч нарын холбооны Ц.Энхжаргал, Ү.Батдэлгэр, Гантулга, Оюунцэцэг, Нарантуяа, Тунгалаг, Л.Хашчулуун нар ажиллалаа.
Тэмцээнд оролцсон нийт тогооч нарт ажлын амжилт хүсье.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%