Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур бизнес эрхлэгчдийн дунд "БИЗНЕС УУЛЗАЛТ"-2018 зохион байгуулагдлаа

2018-04-27

Засаг даргын Тамгын газраас дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл үйлчилгээ, баялаг бүтээгч нарын үйл ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам сайжруулах зорилгоор “Багануур-бизнес уулзалт”-ыг 2018 оны 04 дүгээр сарын 25-нд зохион байгуулж 220 гаран бизнес эрхлэгчид, иргэд аж ахуй нэгжийн төлөөлөл хамрагдлаа. Бизнес уулзалтыг дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд чиглүүлэн удирдаж явууллаа. Тус уулзалтыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Даваасүрэн нээн үг хэлж, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүргийн Эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар, ЖДҮДТ-ийн дарга Г.Баянмөнх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар, Газрын албаны дарга С.Ичинхорлоо Газрын харилцааны талаархи мэдээлэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэрэннадмид Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн талаар, Голомт банкны Багануур салбарын захирал Б.Өлзийсайхан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн талаар, “Багануур сувилал” ХХК-ний гүйцэтгэх захирал О.Батмөнх Багануур сувилалын үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл, Худалдааны холбооны тэргүүн А.Хадхүү дүүргийн худалдаа үйлчилгээний талаар, Тогооч нарын холбооны Багануур салбарын тэргүүн Г.Пагамдулам дүүргийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний талаар, “Хөх монгол чацаргана” ХХК-ий захирал Ч.Юра дүүргийн газар тариалан, жимс жимсгэнийн аж ахуйн талаар тус тус мэдээлэл хийлээ. Мөн иргэд аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр дүүргийн 7 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, 5 аж ахуйн нэгжийн хүнс, оёдол, веган хоол, гар урлал, технологи бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ үзэсгэлэн худалдаа гаргалаа. Уулзалтаас УРИАЛГА гаргасныг Засаг даргын орлогч танилцуулсан. Мөн ажлаараа тэргүүлсэн зарим бизнесменүүдийг дүүргийн хүндэт тэмдэг, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. Монгол ногоо төслөөс олгосон 13 төрлийн хүнсний ногооны үр, гарын авлагыг дүүргийн 5 хорооны 25 хүнсний ногоо тариалагч нарт олголоо.
Дүүргийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр
– 4-р хорооны иргэн “Гэгээ” ХХК-ий захирал Заяатын Ганболд
– “Багагутай“ ХХК-ий менежер Найржаргалын Мэнджаргал
Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр
-5-р хорооны иргэн “Багануур эсгий” ХХК-ий захирал Сүхбаатарын Жамбалдорж
– 2-р хорооны иргэн “Нүүрэнтэйн хөхтий” ХХК-ий захирал Лхамсүрэнгийн Ганболд
Засаг даргын” БАЯРЫН БИЧИГ”-ээр
-4-р хорооны иргэн ахмад худалдаачин Батсүхийн Дүүрэнжаргал
-3-р хороо хүнсний дэлгүүрийн худалдагч Балдоржийн Цэцэгмаа нар тус тус шагнагдлаа.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%