Зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, Биеийн тамир спортын хороо хамтран зохион байгуулсан ба нийт 20 байгууллагын 720 гаруй ажилтан албан хаагч оролцов. "Улаанбаатар марафон-2018" тэмцээнд байгууллага тус бүрийн нийт 91 тамирчин өрсөлдсөнөөс шидлэг гүйгчээр эрэгтэй төрөлд 1 дүгээр байрт Онцгой байдлын хэлтсийн Д.Баясгалан, 2 дугаар байрт 131 дүгээр цэцэрлэгийн Б.Мөнгөншагай, 3 дугаар байрт Дулааны станц ТӨХК-ний Б.Баярсүрэн, эмэгтэй төрөлд 1 дүгээр байрт байрт Авто-жим ОНӨААТҮГ-ын Н.Наранцэцэг 2 дугаар байрт Хилийн инженер техникийн 0252 дугаар тусгай ангийн алба хаагч Г.Цолмонтуяа 3 дугаар байрт Хилийн инженер техникийн 0252 дугаар тусгай ангийн алба хаагч М.Ганцэцэг нар тус тус шалгарч алт мөнгө хүрэл медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.


