2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ
өнөөдөр Нацагдоржийн төв талбайд боллоо. Нээлтийн
үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга Б.Бямбадорж, ИТХ-ын
төлөөлөгч Ц.Сандаг-Очир, Ш.Жаргалсайхан, Х.Хишигбадрах, Т.Отгонболд, Э.Ганбат,
Г.Цамбагарав, А.Өсөхжаргал нар оролцлоо. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн
хэвшлийн 4 сургуульд 5119 хүүхэд суралцах бөгөөд сургуулийн өмнөх боловсролын
хувьд дүүргийн 5 цэцэрлэгт 2031 хүүхэд хүмүүжинэ. Энэ жилдээ багтаан 480 хүүхдийн
ортой 3 цэцэрлэгийг ашиглалтанд оруулахаар
төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
