Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Дүүрэгт соёлын хамтын ажиллагааны өдрүүд явагдаж байна.

2014-09-01

Дүүрэгт соёлын хамтын ажиллагааны өдрүүд явагдаж байна.

Монгол улс, Бүгд найрамдах Хятад ард улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 65 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” зорилтын хүрээнд Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын соёлын хамтын ажиллагааны өдрүүд Багануур дүүрэгт 8-р сарын 30-наас 9-р сарын 2-ны өдөр хүртэл явагдаж байна.

Зочид төлөөлөгчид, урлагийн ажилтанууд Багануур дүүрэгтэй танилцах, соёлын ордны уран бүтээлчидтэй хамтарсан урлагийн тоглолт хийх зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Дүүргийн Засаг дарга Бямбадорж, ЗД-ын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Т.Отгонболд болон Монголын ардын урлагийн “Их хэл” холбооны ерөнхийлөгч, МУГЗ Ц.Пүрэвхүү, Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын үзэл сурталын газрын орлогч дарга, хотын соёлын газрын дарга Ни.Баяр, Ивэнк үндэсний өөртөө засах хошууны үзэл сурталын газрын дарга, соёлын газрын дарга Мөнхтуяа нар соёлын хамтын ажиллагааны гурвалсан болон хоёр талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал оролцож зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл гардуулсан юм.

Цаашид дүүргийн зүгээс эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн солилцон туршлага судлах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр болсон байна.  


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%