Бурхан багшийн дүйчин өдрөөр Багануур дүүргийн төв хийд Гүндү Ёндон Равжаалин хийдийн 5 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан нутгийн шүтээн “ГҮНИЙ ОВООГ” тахих ёслолын үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид, нутгийн иргэд сүсэгтэн олон оролцлоо. Мөн Гүндү Ёндон Равжаалин хийдээс тухайн өдөр “ДАРЬ ЭХИЙН МАНДАЛ ШИВА” хурж түргэн авралт Мянган ногоон дарь эх бурхны 6-р ээлжийн бүтээсэн бурхдыг залах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Монгол оронд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн. Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.



