Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ДҮҮРГИЙН ТОГООЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-05-31

Худалдаа, нийтийн хоолны салбарын 40 жил, тогооч нарын салбар зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан Засаг даргын тамгын газар, тогооч нарын холбоо хамтран өнөөдөр дүүргийн нийт тогооч нарын II зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн удирдлагууд, Монголын Тогооч нарын холбооны Ерөнхийлөгч М.Баасандорж, Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн боловсролын академийн ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн багш Д.Нарантуяа болон бусад албаны төлөөлөл хүрэлцэн ирсэн. Энэ үеэр Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр төрөөс баримтлаж буй бодлого, Орчин үеийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн чиг хандлага зэрэг мэдээллүүдийг танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг сонслоо. Дүүргийн хэмжээний 151 тогооч, үйлчилгээний ажилтан өнөөдрийн зөвлөгөөнд оролцсон бөгөөд дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Ц.Энхжаргал, ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр н.Гансувд, Засаг даргын “Жуух бичиг”-ээр Г.Эрдэнэсувд, “Баярын бичиг”-ээр Д.Цэрэннадмид, Монголын тогооч нарын холбооны “Тогоочийн алдар” одонгоор дүүргийн анхны тогооч Я.Баасанжав, Ш.Тэгшжаргал, н.Буянтогтох нар БНХАУ-д 14 хоногийн тогоочийн сургалтанд суух эрхийн бичгээр Г.Энхцэцэг нар тус тус шагнагдлаа.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%