Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

БАГАНУУР ДҮҮРЭГ ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДРӨӨР “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ- ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-31

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хоёрдугаар хуралдаанаас жил бүрийн 05 дугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг “Хүүхдээ соносох өдөр” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. 
Энэ ажлын хүрээнд дүүргийнхээ өсвөр үеийнхний санаа бодлыг сонсох, тэдний тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо ямар байгаа вэ? цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох зорилгоор дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид, Сурагчдын төлөөлөл болон Багш сурган хүмүүжүүлэгчид нэгдэн “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ- ХАМТЫН АЖИЛЛАГАА” зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга С.Даваасүрэн үг хэлж, 
Төрийн байгууллагын ажил үйлчилгээ хүүхүүдэд хэрхэн хүрдэг, хүүхдүүд томчуудаас юу хүсдэгийг сонсох зорилгоор өсвөр үеийнхний төлөөлөл болсон 8 хүүхэд өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо тайзны индэр дээрээс дүүргийн шийдвэр гаргах түвшний удирдлагуудад хүргэсэн юм.
Хүн бүр л хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг. Өөртөө итгэлтэй, бие даасан, ээж аавдаа энэрэлтэй, өндөр боловсролтой, сайхан ажилтай гээд л маш олон зүйлийг бид хүүхдээсээ хүсэн хүлээдэгтэй адил хүүхдүүд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, багш нараасаа хайрыг байнга мэдэрч, тэднээсээ өөрийн сайн зан чанаруудынхаа талаар сонсож, өөрсдийг нь ойлгож байхыг хүсдэг талаар хэлж байлаа.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, осол гэмтэл цөөнгүй гарч байгаа нь та, бид бүхний сэтгэлийг ихэд эмзэглүүлж байна. Иймээс амьдралын хамгийн үнэт зүйл болох гэр бүлдээ цаг зав гарган, хүүхдээ сонсож ойлгон, тэдний сайн найз, зөвлөх нь байж, хүндлэн бахархдаг үлгэр дуурайлал нь болохын төлөө улам илүү хичээл зүтгэл гаргахыг сануулж байлаа. 
“Хүүхдийн хөгжил хамгаалал- хамтын ажиллагаа” зөвлөгөөнөөс дараах зөвлөмж, уриалгыг гаргасан юм.
Дүүргийн иргэд, эцэг эхчүүдэд:
• Хүүхэд бүрийг өөрийн хүүхэд мэт сэтгэн, буруу үйлдлийг шүүмжлэн гэмшүүлэх, зөв зөвлөгөөг харамгүй хайрлах
• Амьдралын ухаан, холч бодол, уужуу сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх
• Хүүхэд, эцэг, эх хамтын ажиллагааг үргэлж тэргүүн асуудал болгон тавих
• Ирээдүйн хойч үеийнхээ төлөө, төрийн хуулийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, хүүхдийн уйлах чимээ, тусламж хүссэн гар бүрийг бидэнд мэдээлж, төрийн хамгаалал, үйлчилгээнд хамруулахад уламжилан дэмжих
• Иргэн нь ч, төр нь ч хүүхдийн төлөө чин сэтгэлтэй, хариуцлагатай байж чадвал хүүхэд бүрийн нүдэнд нулимсгүй, нүүрэнд гуниггүй байлгаж бид чадна. 
Аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагчидад:
• Үйлчилгээ авч буй иргэн бүрт хүүхдээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол өгөх
• Ажил, үйлчилгээ, үйл ажиллагаагаа хүүхэд, гэр бүл, иргэнд ээлтэй байлгах
• Ажилтан албан хаагчдынхаа гэр бүл, үр хүүхэд, нийгмийн асуудлыг судлах, сонсох, шийдвэрлэх
• Гэр бүл, хүүхдийн эрх, хамгаалал, боловсролын асуудлаарх ажилтан албан хаагчдынхаа ойлголт хандлагыг нэмэгдүүлэх
• Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчимжүүлэх
• Албан хаагч бүр хариуцлагаа улам өндөржүүлж, салбар хоорондын уялдаа холбоогоо сайжруулж цаашдын хамтын ажиллагаандаа онцгой анхаарал хандуулах нь зүйтэй байна. 
Ирээдүйн хойч ирэх цагийн эзэд, ээж аавын үргэлжлэл болсон хүүхэд багачуудаа аз жаргалтай амьдарч, сурч, хөгжих боломжийг улам бүр нэмэгдүүлэхийн төлөө эцэг, эх байх эрхэм хүндэт үүргээ биелүүлж найз нь, дэмжигч нь, сонсогч нь, итгэл, урам өгөгч “ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ”, “ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭД”, “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ”байхыг та бүхэндээ УРИАЛЖ байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%