Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ТАМХИ ТАТАХГҮЙ БАЙХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2018-05-31

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 05 сарын 31-ны өдрийг Тамхины эсрэг өдөр болгон зарласан. Түүнээс хойш дэлхийн улс орнууд нэгдэн жил бүрийн 5/31-ний өдрийг дэлхий нийтээрээ тамхи татахгүй байх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “ТАМХИ БИШ ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОНГОЁ” уриан дор өдөрлөгт арга хэмжээг зохион байгуулж дүүргийн төр захиргааны байгууллага болон аж ахуй нэгж байгууллагууд нэгдэж дуу хоолойгоо хүргэн ажиллалаа. Үйл ажиллагааны үеэр тамхины хор уршгийн талаарх мэдээлэл, флаш моб бүжгийн үзүүлбэр , тамхи татахгүй байх уриалга, тамхи татахгүй байх амлалт зэрэг үйл ажиллагаа өрнөлөө. Тамхи нь хүний эрүүл мэндэд маш муу сөрөг нөлөөтэй. Тамхинаас шалтгаалж төрөл бүрийн хавдар, халдварт өвчин, сахар, мэдрэлийн эмгэг, хөдөлгөөний чадавх буурах, амны хөндийн өвчин, дотор эрхтэн, уушги муудах гэх мэт маш олон өвчин эмгэгүүдийн эхлэл суурь болдог талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%