Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Дүүргийн 15 өрхөд хөрсний бохирдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор био 00-ийн шийдлийг туршиж Иргэдийн оролцоо II төсөлтэй хамтран хийж байна.

2018-06-11

Швейцарын хөгжлийн агентлаг, Хууль зүй дотоод хэргийн яамнаас хамтарсан Иргэний оролцоо II төсөл Багануур дүүрэгт хэрэгжиж байгаа билээ. Манай дүүргээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажилд иргэдийн саналыг бодитоор тусгах зорилгоор ухаалаг утасны аппликейшин ашиглан иргэдийн саналыг авах ажлыг энэ жилд туршилтаар явуулсан. Цаашид иргэдэд мэдээллийг хүргэх, ашиглалтыг нэмэгдүүлэх, сурталчилан таниулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна.  Мөн хөрс, ус, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын иргэдийн одоогийн ашиглаж байгаа нүхэн жорлонг өөрчлөх шийдлийн хүрээнд ШУТИС-ын доктор, профессор Д.Басандорж гуайн судалгааг онцлон хамтран ажиллахаар болсон. Эко жорлонгийн төсөвт өртөг нь 1,5 сая төгрөг байдаг байна. Нийлүүлэгч компани, Төслийн нэгжийн зүгээс 1.4 сая төгрөгийг шийдвэрлэж, иргэдээс 500,0 мянган төгрөгийг гаргахаар тогтож хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллахаар тохиролцсон байна. Иргэний оролцоо II төслийн нэгжийн зүгээс дүүргийн 15 өрхийг шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон авч эко жорлонг суурилуулах ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийлээ. Эхний удаад дотор суурилуулах 00-ийн ажлын гүйцэтгэлийг хийсэн ба гадна жорлонгийн газарт байршуулах хэсгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Ажлын явц 70%-тай байна. Цаашид эдгээр сонгогдсон иргэд сургагч багшаар бэлтгэгдэн ач холбогдол, шаардлагыг сурталчлан таниулах ажилд оролцох юм.   





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%