Төгсөлтийн баярт дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, ИТХ-ын Төлөөлөгчид болон Дүүргийн Төр захиргааны байгууллагын төлөөллүүд, ерөнхий боловсролын сургуулийн багш удирдлагууд бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ жилийн хүрээнд дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш эцэг эх хамт олон найз нөхөд, залгамж үедээ сурталчлах тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой бөгөөд ерөнхий боловсролын сургуулийг 12 жил А үнэлгээтэй суралцаж төгссөн сурагчдаа алдаршуулан дүүргийн Засаг даргын нэрэмжит батламжийг 12 ангийн сурагч С.Самбуу, О.Энэрэл, Н.Тамир, С.Мөнхдэлгэр Т.Номин, Б.Лхагва-Очир, Х.Хулан, Б.Анар нарт гардууллаа.
Дүүргийн Засаг даргын Шилдэг Багш Өргөмжлөлөөр: БЦС-ын багш Б.Онончимэг, Засаг даргын жуух бичгээр БЦС-ын захирал Б.Буянхишиг, багш А.Оюунцоож, Ж.Батжаргал, Ж.Булган, ГГЦС-ын багш Ж.Золзаяа, Б.Нарантуяа, 125 дугаар сургуулийн багш Д.Цолмон нар шагнагдсан бол Засаг даргын баярын бичгээр Багш С.Сүржмаа, С.Цэндтогтох, Н.Ариунзаяа А.Мөнхзаяа, О.Наранзул, Б.Даваадулам, Б.Сарантуяа нар тус тус шагнагдлаа. Мөн Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын “ШИЛДЭГ ХҮҮХЭД” алтан медиалаар 20 сурагч шагнагдсан бол сурлага хөдөлмөрөөрөө амжилт үзүүлэн манлайлан суралцсан шилдэг 49 сурагчид дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагуудаас, Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан авсан юм.




