Дүүргийн 5-н хорооны Иргэдийн Нийтийн Хурал 2018 оны 06 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд хуралдлаа.
Хурлаар хорооны Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, Сууц өмчлөгчдийн холбоонуудын эхний хагас жилийн ажлын тайланг хэлэлцлээ. Хуралд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, С.Даваасүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Балжинням, Засаг даргын орлогч Т.Отгонболд, ДБҮҮХ-ийн дарга Б.Эрдэнэчимэг, Хорооноос сонгогдсон төлөөлөгчид, ИНХ-ын тэргүүлэгчид болон 709 иргэн оролцлоо. Засаг даргын хагас жилийн хийж хэрэгжүүлсэн ажилд хорооны иргэд БҮРЭН ХАНГАЛТТАЙ дүгнэлтийг өгч, Засаг даргын орлогч Т.Отгонболд дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар, ДБҮҮХ-ийн дарга Б.Эрдэнэчимэг “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийн малыг албадан гаргах тухай” шийдвэрийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч ажиллалаа.




