Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ 5 ХОРООНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-08-15

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 126 дугаар тогтоолын дагуу “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг 2018 оны 08 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд 5 хорооны Иргэний танхимд зохион байгууллаа.

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төсөлд иргэдийн саналыг тусгах зорилготой тус хэлэлцүүлэгт дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын ажлын алба, Дэд бүтэц үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн холбогдох албаны хүмүүс болон дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага иргэдийн төлөөлөл болох 150 иргэн оролцож санал бодлоо солилцов.

Мөн хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс санал асуулгын хуудсаар санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд санал асуулгын нэгтгэлийг хэлэлцүүлгийн тайлангийн хамт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхээр ажиллаж байна.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%