Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур дүүрэгт боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой тохиож байна

2018-09-25

Энэ онд Багануур дүүрэгт боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой тохиож байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулж БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа. Бага хурлыг нээж Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга С.Даваасүрэн 2018-2019 оны хичээлийн жилд тус салбарт “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль, “ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”, “ЕБС, цэцэрлэг, Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг хэрэгжүүлж эхэлнэ.
Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамнаас энэ хичээлийн жилд “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Боловсролын талаар дэвшүүлсэн зорилт болон багш нарын улсын 2 дугаар зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” гаргах зорилтыг дэвшүүллээ. Нийслэлийн Боловсролын Газраас боловсролын үйлчилгээний чанар хүртээмж, сургалтын орчинг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжиж, чадварлаг боловсон хүчнээр хангах, удирдах ажилтан, багш нарын ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх зорилго тавьсныг онцлон хэлсэн бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар Улс, нийслэл, дүүргийн хэмжээнд шавь нараа амжилттай бэлтгэн байр эзэлсэн багш нарт баяр хүргэж Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулав. 
Тус хуралд 2018-2019 оны хичээлийн жилийн зорилтын биелэлт, салбарын хууль эрх зүйн мэдээлэл, 40 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөг Засаг даргын орлогч Т.Отгонболд, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл нар танилцуулж “Кор Консултин” сургалт судалгааны компанийн гүйцэтгэх захирал Ц.Одонтуяа “Багшийн хөгжил-Финляндын боловсролын туршлага” сэдвээр илтгэл тавьж багш нарын бага хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%