Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2018-09-25

Багануур дүүрэг 2018 оныг “Боловсролын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, салбарын хөгжлийг дэмжсэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой жил болж байна.

2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл нээж үг хэлсэн.

Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан багш, сурагчид болох 
Төр Монгол хөгжлийн төвийн тэргүүн, шатрын багш Ц.БАТБОЛД,
“Боловсрол” цогцолбор сургуулийн 3*5 ангийн сурагч Г.Энх-Уянга
“Боловсрол” цогцолбор сургуулийн 3*5 ангийн сурагч Г.Зэв
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 4*4 ангийн сурагч Б.Хулан
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 1-р ангийн сурагч Б.Ану
“Боловсрол” цогцолбор сургуулийн 4*4 ангийн сурагч О.Содтуяа нарыг шагнаж урамшуулсан.

2018 оныг “Боловсролын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан багш, сурагчдын хамтын ажиллагааг сайжруулах, төгсөх ангийн сурагчдын сурлагын амжилт, чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, 750 ба түүнээс дээш оноо авах сурагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Элсэлтийн ерөнхий шалгалтад 750 ба түүнээс дээш оноо авсан ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад урамшуулал олгох 400:400” журмыг Засаг даргын захирамжаар баталж, 2018 онд 6 сурагч 800 оноо, 14 сурагч 750-с дээш оноо авч 8 багш шавь нараа амжилттай бэлтгэн, Нийслэлд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор 3 байранд шалгарч амжилтаа ахиулсан. Физик, биологийн хичээлээр Улс, Нийслэлд 1-р байранд жагссан амжилттай байна.

Физикийн хичээлээр 800 оноо авсан “Боловсрол” цогцолбор сургуулийн 12*3 ангийг төгсөгч А.Батбаяр, С.Мөнхдэлгэр, бэлтгэсэн багш Б.Онончимэг, 
Математикийн хичээлээр 800 оноо авсан “Боловсрол” цогцолбор сургуулийн 12*3 ангийг төгсөгч А.Жавхлан, Б.Багахүү бэлтгэсэн багш С.Орсоо
Нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан “Боловсрол” цогцолбор сургуулийн 12*3 ангийг төгсөгч М.Дөлгөөнтулга бэлтгэсэн багш Г.Очирболд
математикийн хичээлээр 800 оноо авсан “Боловсрол” цогцолбор сургуулийн 12*1 ангийг төгсөгч С.Самбуу, бэлтгэсэн багш Ж.Булган нарыг

766 оноо авсан Ц.Очир-Эрдэнэ, 757 оноо Б.Мягмарсүрэн, 757 оноо авсан Д.Намуун, 754 оноо авсан Б.Энхманлай нарыг

Биологийн хичээлээр 750 оноо авсан Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 12*2 ангийг төгсөгч С.Эрдэнэсувд, бэлтгэсэн багш А.Мөнхзаяа 
Нийгмийн ухааны хичээлээр 752 оноо авсан “Боловсрол” цогцолбор сургуулийн 12*7 ангийг төгсөгч Б.Даваахүү бэлтгэсэн багш Д.Оролзод 
Нийгмийн ухааны хичээлээр 766 оноо авсан “Боловсрол” цогцолбор сургуулийн 12*2 ангийг төгсөгч М.Эмүжин бэлтгэсэн багш Д.Анхцэцэг, Ж.Энхтуул нарт урамшуулал олголоо.

Б.Онончимэг багш нь 9 сурагчийг 750 ба түүнээс дээш оноо авахуулж, 1.200.000 төгрөгийн урамшуулалын болзлыг хангасан юм.

Ийнхүү 2017-2018 оны хичээлийн жилийн анхны хонхыг жингэнүүлснээр хичээлийн шинэ жил эхэллээ.

Бүх сурагчиддаа эрдмийн их далайд аялах уртын урт аялалд нь амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%