Үүнд 1,3-р хорооны ӨЭМТөвүүдэд зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нярайн шарлалт хэмжих аппарат, 2,4,5-р хорооны ӨЭМТөвүүдэд нотебоок, нярайн шарлалт хэмжих аппарат, пульсоксиметрийн аппарат тус бүр гардуулсан юм. Ингэснээр ӨЭМТ дээр нярайн шарлалтыг хэмжиж, зүрхний цахилгаан бичлэг хийх боломж бүрдэж байгаа нь анхан шатны тусламж үйлчилгээ оношилгооны нэр төрөл нэмэгдэх боломж бүрдэж байна. Мөн Азийн хөгжлийн сангийн” Эрүүл мэндийн хөгжил”-төслийн хүрээнд ЭМТ-үүдийн бүх тасаг нэгжүүдэд эмнэлгийн гаралтай хог хаягдлын сав нийлүүлсэн юм байна.